Олимпийн эрх олгох тэмцээнээс О.Гүндэгмаа дахин мөнгөн медаль хүртжээ

2015 оны 05 сарын 17

АНУ-д болж байгаа “ Рио-2016” зуны олимпийн эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дахин мөнгөн медаль хүртсэн байна.

Тэрбээр ням гарагт зохион байгуулсан хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. Уг төрөлд нийт 91 мэргэн буудагч өрсөлдсөнөөс Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита тэргүүлж, Грекийн залуу буудагч Анна Коракаки хүрэл медаль хүртсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД