“Ялалтад монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэнг нээжээ

2015 оны 05 сарын 17



Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэнг нээсэн юм.

Үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлаг хамтран зохион байгуулжээ. Тус үзэсгэлэнд 50 гаруй архивын баримтат гэрэл зураг дэлгэн үзүүлсний дотор 1942 онд Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэх бүрэлдэхүүнд багтсан  “Фронт” хэмээх С.Цэгмидийн зураг ч багтжээ.

73 жилийн дараа өндөр настан С.Цэгмид өөрийн биеэр Эрхүү, Ангарск хотод болсон Ялалтын баярт оролцож, дайны жилүүдийн дурсамжаасаа хуваалцав.