Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар буурчээ

2015 оны 05 сарын 16

Энэ оны эхний урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал урсгал дансны алдагдал 423.3 сая ам.доллараар, хөрөнгө санхүүгийн дансны ашиг 290.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2014 оны жилийн эцэст 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар буурсан хэмээн Монголбанкны тайлан мэдээнд дурджээ. Харин алдаа, орхигдуулгын дүн 132.7 сая ам.доллараар буурсан өөрчлөлт гарсан байна. Зөрүү гарч байгаа нь зарим аж ахуйн нэгж тайлан мэдээгээ дутуу мэдүүлсэн, алдаатай мэдүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээг жилийн эцсийн байдлаар дахин хянаж, залруулжээ. Тэгвэл урсгал тэнцлийн алдагдал оны эцсийн үзүүлэлтээс өндөр гарсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 56 хувиар сайжирсан байна. Тэгвэл Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар буюу 1.8 тэрбум ам.доллараар буурсан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД