Хог тээвэрлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа шинчилнэ

2015 оны 05 сарын 16

НИТХ-ын тэргүүлэгчид “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ыг баталжээ.

Уг журмын дагуу Хог тээвэрлэгч байгууллагуудад хүчин чадлын үнэлгээ хийж,  хүчин чадал хүрэлцэхгүй байгаа хороо, бүсүүдэд нэмэлт сонгон шалгаруулалт явуулах юм байна. Мөн  Хог тээвэрлэгч байгууллагуудад үйчилгээний хамгийн доод шаардлагыг тогтоож, гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан гэрээг шинэчлэх, гэрээний үүргийг нэмэгдүүлэх, хог ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, СӨХ, Хороо, иргэдийн бүлгүүдтэй хамтарч ажиллах, урамшуулах, Зам талбайн цэвэрлэгээ, Хог ачилт, цуглуулалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр журамд тусгажээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД