1198.9 тонн адууны мах 2.5 сая ам.доллараар экспортод гаргасан гэв

2015 оны 05 сарын 16

Манай улс ОХУ-д  972.8 тонн адууны мах, Казахстанд 7.2 тонн үхрийн  мах, 35 тонн хонь, ямааны мах  экспортложээ. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1198.9 тонн адууны мах 2.5 сая ам.доллараар экспортод гаргасан дүн мэдээ байна.  2015 онд 64.4 мянган тонн мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ХХАЯ-наас махны экспортод нэг цонхны бодлого баримтлахаа мэдэгдсэн. Монгол Улс эхний дөрвөн сарын байдлаар 64.4 мянган тонн махны  хоёр хүрэхгүй хувийг экспортлоод байна.

Дашрамд дурдахад  БНХАУ-д мах экспортлох эрхийг зургаан компани авчээ

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД