Дэлхийн шатрын холбооны рейтинг тооцох тэмцээнд манай тамирчин түрүүлэв

2015 оны 05 сарын 14

Унгарын нийслэл Будапешт хотноо сар бүрийн эхний бямба гаригт уламжлал болон зохиогддог Дэлхийн шатрын холбооны рейтинг тооцох "First Saturday"  тэмцээн энэ сарын 2-13-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг тамирчин  Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, “Чингис майнинг” группын тамирчин Е.Төгстөмөр (ELO 1804) FM-A ангилалд амжилттай оролцож, 9 өргөөс хожигдолгүйгээр  7,5 оноогоор нутгийн тамирчин Марта Доминик (ELO 2109)–тэй оноо тэнцэж тэргүүн байрыг хуваан эзэлсэн байна.  Тэмцээний  туршид  Е.Төгстөмөр өөрөөсөө нас болон чансаа өндөртэй  9 тамирчинтай ээлж дараалан тоглож, гол өрсөлдөгч Марта Доминикийг илт илүүрхэн хожсоны гадна (https://hunonchess.com/first-saturday-may-2015-chess-tournament-series-for-gm-im-norms-and-for-standard-elo-rating-points-may-2015/)  өөрийн Дэлхийн шатрын холбооны чансаагаа 214,2 пунктээр нэмэгдүүлж чаджээ.