”Аугаа их ялалт-70” сэдэвт уран илтгэлийн уралдааны дүн гарав

2015 оны 05 сарын 14

Дархан-Уул аймгийн БСГ, Юнитель группын Дархан дахь салбартай хамтарч ЕБС-н сурагчдын дунд зохион байгуулсан "Аугаа их ялалт-70" сэдэвт уран илтгэлийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардуулав.

Уг уралдааныг “Аугаа их, эх орны дайны ялалт”-ын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аяны хүрээнд зохион байгуулж явууллаа. Уран илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад БСГ-ын дарга Б.Ганчулуун, Дархан сумын ИТХ-н дарга Т.Тулгаа,  Юнитель группын Дархан дахь салбарын захирал А.Соронзонболд нар шагналыг нь гардууллаа. Илтгэлийн уралдаанд шалгарсан гурван сурагчийг аймгийн БСГ-аас тус аймгийн амралтын бүс нутаг болох Зулзагын гол дахь аймгийн Хүүхдийн “Зулзага”-ын зусланд амрах эрхийн бичгээр шагналаа.

БСГ-н дарга Б. Ганчулуун:-“Энэхүү уран илтгэлийн уралдааныг ганцхан удаа зохиогоод өнгөрөх биш цаашид “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөр болох “Мэтгэлцээн”-ий эхлэлийг тавилаа” гэж онцлов.