Ази тивийн Даамны аварга шалгаруулах тэмцээнээс Д.Даваадэжид хүрэл медаль хүртжээ

2015 оны 05 сарын 14

Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн Даамны аварга шалгаруулах тэмцээнд Узбекстаны Ташкент хотод очиж оролцсон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4-р ангийн сурагч Д.Даваадэжид хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 15 орны 200 гаруй даамчид оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцож тэмцээн 64 буудалт, 100 буудалт, турк даам гэсэн төрлүүдээр явагдсан байна.

Д.Даваадэжид охин Цагаан-уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг бөгөөд сургуульд элсэн орсон цагаасаа эхлэн даамны спортоор хичээллэж эхэлсэн байна. Түүний оролцсон төрөлд 12 хүүхэд өрсөлдөж, 7 өрөг тоглоод хүрэл медаль хүртжээ.