Өсвөр үеийн жудо бөхийн нээлттэй тэмцээн боллоо

2015 оны 05 сарын 14

Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын нэрэмжит өсвөр үеийн жудо бөхийн нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөв. 

Тэмцээнд  Дорнод аймгийн сумдууд болон Хэнтий аймгийн Баян овоо сумын ЕБС-н баг тамирчид,  ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Алтан эмээл хотын багууд оролцжээ.  Уг тэмцээн нь хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаад 17 жинд 160 гаруй тамирчид хүчээ сорьж  багийн дүнгээр 1-р байрыг Б.Талынбүүвэй багштай 6-р сургуууль, 2-р байрыг Б.Мөнхбат багштай 12-р сургууль, 3-р байрыг П.Амгаланбаатар багштай Чойбалсан сумын ерөнхий боловсролын баг тамирчид тус тус эзлэв.