”Ухуулга нөлөөллийн чадварыг дээшлүүлэх” сургалт болов

2015 оны 05 сарын 14

Баянхонгор аймагт баруун бүсийн зургаан аймгийн “Залуучуудын хөгжлийн төв” болон залуучуудын байгууллагын залууст зориулсан "Ухуулга нөлөөллийн чадварыг дээшлүүлэх" сургалт боллоо.

Арга хэмжээнд Баянхонгор, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 60 залуу оролцсон байна.
Сургалтаар залуус өөрсдийн болон орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, орон нутагтаа өөрчлөлт хийхийн тулд төрийн бодлого, олон нийтэд нөлөөлөх арга, чадварт харилцан бие биенээсээ суралцан туршлагаа хуваалцлаа. Оролцогчид багаар ажиллан өөрсдийн тулгамдсан асуудлыг сонгон өөрчлөлт хийх нөлөөллийн ажлын төлөвлөгөө боловсруулж, бэлэн төслийн санаатай болжээ.