Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн наадам болов

2015 оны 05 сарын 14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн Сүхбаатар аймгийн анхдугаар наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөлөө. Анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж буй уг наадмыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Д.Баатаржав санаачилсан байна.

Наадамд нийт 85 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсоноос 42 нь Сүхбаатар сумын иргэд байлаа. Эдгээр тамирчид Хонхот бөмбөг, Суугаа волейбол, Тэргэнцэртэй уралдаан, Бөөрөнцөг шидэлт, Хөнгөн атлетик, Пара жудо зэрэг спортын 6 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 359-р тогтоолоор батлагдсан “Хүүхдийн спортын наадам”-ын Паралимпийн төрөлд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж буй аймгийн Паралимпийн наадмын “хонхот бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд н.Эрдэнэбат ахлагчтай Сүхбаатар сумын баг, эмэгтэй төрөлд Сант сумын Г.Гантуяа ахлагчтай багууд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.

Өсвөр насны бөөрөнцөг шидэлтээр тэргүүн байрт Сантын н.Гантуяа, Сүхбаатарын н.Чинбаяр, мөн бөөрөнцөг шидэлтийн төрөлд эмэгтэйчүүдээс Түшиг сумын н.Бат-Эрдэнэ, Алтанбулаг сумын А.Энхжаргал нар алтан медаль хүртсэн бол одой бөөрөнцөг шидэлтийн алтан медалийг Сүхбаатар сумын П.Бямбасүрэн алтан медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 800 м-ийн зайд тэргүүн байрыг Хүдэр сумын н.Сарангоо, 400 м-ийн зайд Сүхбаатар сумын Э.Чинбаяр, 1500 м-ийн зайд Баянгол сумын А.Оюунжаргал, Зүүнбүрэн сумын н.Наранбаатар, хүүхдийн 800 м-ийн төрөлд Сүхбаатарын н.Тайванжаргал, 400 м-ийн зайд Түшигийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 400 м-ийн зайд Түшигийн н.Сумьяа, Алтанбулагийн н.Энхжаргал эзэллээ. Тэмцээний хос тэргэнцэрийн төрөлд Мандалын н.Бат-Од, Алтанбулагийн н.Отгонцагаан, тэргэнцэрийн одой төрөлд Ерөө сумын О.Одбаяр нар тэргүүллээ.

Суугаа волейболын тэргүүн байрт Мандал сумын н.Батпалам ахлагчтай баг тэргүүлж, алтан медаль хүртсэн байна. Мөн наадмын Пара жудо төрлийн эрэгтэй 60 кг жинд тэргүүн байрыг Жавхлант сумын С.Зоригтбаатар, 73 кг-ийн жинд Сантын О.Буяннэмэх, 81 кг-д Сүхбаатарын Н.Давааням, 90 кг-д Сүхбаатарын Ш.Баянмөнх, 100 кг-д Сүхбаатарын Ц.Эрдэнэбат, эмэгтэй 57 кг-д Жавхлантын Б.Мөнгөнцэцэг, 63 кг-д Баянголын А.Оюунжаргал, 78 кг-д Сүхбаатарын О.Нарангэрэл, +78 кг-д Сүхбаатарын н.Зулаа нар аваргын алтан медаль хүртжээ.

Багийн дүнгээр Сүхбаатар сумын С.Энхцэцэг ахлагчтай баг тэргүүн байр, удаах байрт н.Батпалам ахлагчтай Мандал сумын баг, н.Мөнгөнцэцэг ахлагчтай Жавхлант сумын багууд шалгарлаа.