“Miss World Mongolia-2015” тэмцээн долдугаар сард болно

2015 оны 05 сарын 14

Дэлхийн мисст оролцогч, үндэсний ялагчийг тодруулах “Miss World Mongolia-2015” тэмцээний шалгаруулалтыг ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

 Тус тэмцээний албан ёсны зохион байгуулагч “Asian Future” ХХК-иас шалгаруулалтыг явуулах юм.

“Дэлхийн Мисс-2015” тэмцээнд “Мисс спорт”, “Мисс фото, “Mисс бикини, “Mисс авьяас”, “Хариуцлагатай гоо сайхан” гэсэн шалгаруулалтаар үндэсний ялагчийг тодруулна. Тэмцээний бүртгэл энэ сарын 15-нд дуусна.

“Miss World” тэмцээнийг 1951 оноос эхлэн зохион байгуулж ирсэн олон улсын тэмцээн юм. Энэхүү тэмцээнд хамгийн авъяаслаг, гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг. Монгол Улс нь 2005 оноос эхлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулан оролцуулж иржээ.