Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 05 сарын 14

Хонь (3/21-4/19)

Анхаарал сэрэмжтэй байх өдөр. Романтик, сэтгэлийн илрэлээ гаргахдаа болгоомжтой, тооцоотой хатуу байх хэрэгтэй. Энэ нь анхаарал татсан хүнээ сайн ажиглах ба харьцаанд таагүй зүйл үүсэхээс хамгаална. Муу санаатны хорлолоор чадуулах эсвэл эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа гомдож болно. Одод тэсвэр тэвчээртэй байж өөрийгөө захирахыг зөвлөж байна. Урьд шөний зүүд сарын дараа биелэх зөнтэй. Сүлбээр зүү, шилний хагархай зүүдэлвэл эвгүй байдалд орох, гомдмоор тохуурхалыг амсана.


Үхэр (4/20-5/20)

Эгзэгтэй өдөр. Энэ ордныхны хувьд энергийн эрч хүчний дутагдал нь сүйрүүлэх нөлөө үзүүлж болно. Тэвчээргүй байдал, үг хэлдээ хэтэрхий зарчимч байх, эргэн тойрондоо зөрчилдөөнтэй байх явдлаар илэрнэ. Өөрийн ба ойрын төрлүүдийн хүмүүсийн эрүүл мэндийн байдалд анхаарлаа хандуулахыг одод зөвлөж байна. Биеийн тамирын ачаалал, эрсдэл бүхий үйлдвэр цахилгаан төхөөрөмжтэй харьцах нь гэмтэх магадлал их учир энэ бүгдээс зайлсхий.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Сүүлийн өдрүүдэд шийдэж чадахгүй байсан амрагийн асуудлаа та өнөөдөр бүрэн шийдвэрлэж чадна. Та өөрийн алхам, үйлдлээ жинхэнэ хайр дээр үндэслэсэн гэж баталж чадвал нэр хүнд, амжилт ирнэ гэж одод танд амлаж байна. Түүнчлэн та өөрийн үнэн зөв гэдэгт бат итгэлтэй байгаа бол юунаас ч бүү ай. Таныг аз ивээнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ойр дотныхонтой харьцах, эхэлсэн ажлаа дуусгах, хийсэн ажилдаа дүгнэлт өгөхөд тааламжтай өдөр. Өнөөдөр таныг шинэ сонирхолтой уулзалт хүлээж байна. Ажил хэргийн холбоо амрагийн харьцаанд хүргэхийг үгүйсгэхгүй. Таны ажил хэрэгч занг удирдлага чинь эсвэл бизнесийн түнш чинь үнэлэх болно. Өөрийн ажлын үр дүнгийн талаар эсвэл дотны хүмүүсийнхээ амжилтын тухай сайхан мэдээ сонсох бололтой.


Арслан (7/23-8/22)   

Эсрэг зогсолт, идэвхитэй тэмцэлийн үе. Өнөөдөр ойр дотнын болон ажлын хамтрагчтай аливаа нэг зүйлийн учрыг олох гэж харьцахаас зайлсхий. Зорилгодоо хүрэх явцад ажил дээр багагүй алдаа гарахыг үгүйсгэхгүй ч тэр нь цаашдын зорилгод нөлөөлж чадахгүй. Сэтгэл хөдлөл хязгаараас давж гарах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Аливаа хэт ачаалал, зөрүүдлэл, өөрийгөө үл хайрлах, сул талаа зоргоор тавих нь өөрийнхөө замд саад тотгорыг бий болгоно. Эвдэрсэн цоож, аль эсвэл гээгдсэн түлхүүр зүүдэлбэл муу өөрчлөлт болохын тэмдэг.


Охин (8/23-9/22)    

Олон талт өдөр. Хуучин холбоотонтой хийх уулзалтанд бэлтгэ. Энэ үеэр ямар нэгэн шалтгаанаас болж тасалдсан харилцаагаа сэргээх болно. Мөн харилцааны хүрээгээ тэлэх, аль эсвэл шинэ танилуудын тусламжгайгаар асуудлуудаа шийдэж чадна. Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох бусадтай сэтгэл санааны хувьд дотносоход тааламжтай өдөр. Сэтгэл хөдлөлөө хянаж байхыг одод зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, биеийн тамираар хичээллэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмол өдөр. Үдээс өмнө таны сэтгэл зүрх баяр баяслаар гийх бололтой. Энэ үед аялж жуулчлах болон амралтаа төлөвлөвөл зохистой. Үдээс хойш тааруухан мэдээ хүлээн авч, тайван байдлаа алдан, сэтгэл санаа болон биеийн байдал муудах магадлал маш өндөр байна. Энэ өдөр танд амьдралын удаан хугацааны төлөв, шинэ газар орон, шинэ ажлын байртай холбоотой өөрчлөлтүүд гарч ирэх тул энэ талаар удаан хугацааны турш мартахгүй байна. Ажлаа өөрчлөх ч хэрэг гарч мэднэ. Дарга удирдлагатайгаа энэ асуудлаар санал зөрөлдөх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлийн ахмад гишүүдтэй зөрөлдөх боловч хүлээцтэй харилцсанаар асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжгүй өдөр. Өнөөдөр таны хувьд хүндхэн өдөр тохиох нь. Өөрөөр хэлбэл, хэцүү цаг үе ч гэж хэлж болохоор байна. Ялангуяа ажил мэргэжлийн хүрээнд болон санхүүгийн асуудалд таагүй өдөр. Мөн бичиг цаас боловсрулах болон бичиг баримт цуглуулах ажилтай бол маш анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Учир нь таны болгоомжгүй байдлаас болоод ажил хэргийн уулзалт тань хүссэн үр дүнг авчрахгүй. Өнөөдөр та гэр бүлийнхэн болон хамтрагчтайгаа харьцах харьцаандаа аль болох уян хатан хандахыг хичээгээрэй. Эс тэгвээс үл ойлголцох байдал үүсч, таны хвьд үнэт цагнаас чинь хомслох бололтой.


Нум (11/22-12/21)    

Олон төрлийн ажил хэрэгт идэвхи зүтгэл гарган оролцох зайлшгүй шаардлага гарах ба энэ нь таныг тэнцвэрт байдлаас гаргах бололтой. Ойр дотны хүнээс харилцаагаа таслах эсэх нь танаас шалтгаална. Хэт их ачаалал, сэтгэл санааны хямралаас болж эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэх магадлалтайг од гарагс анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандан удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй байна.


Матар (12/22-1/19)   

Амьдралын эрч хүч буурсаар байгаа тул тиймээс магадгүй архаг хууч өвчин тусах, хэт их ачаалалтай ажилласнаас ядрах, зүгшрэхгүй эрсдэл гарна. Ядаж та өөрийн үүргээ бүү умартаарай. Таны сэтгэл хөдлөл, хэт мэдрэмтгий байдал хэрүүл маргаан болгон хувиргаж магадгүй. Гудамжаар явахдаа болгоомжтой бай. Бэртэл гэмтэл авахаас болгоомжил. Ажил дээрээ хурц зүйлсээр бүү оролд мөн цахилгаан хэрэгслээс хол байхыг зөвлөж байна. Тооцоолоогүй үрэлгэн байдал гаргах эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна.


Хумх (1/20-2/18)   

Гарагуудын таагүй байрлалаас болж, та ажил дээрээ алдаа гаргах магадлалтай. Сэтгэл санааны байдал үе үе огцом өөрчлөгдөнө. Төлөвлөгөө, шинэ санаагаа хэрэгжүүлэхэд хүндрэл үүснэ, мөн ажлын түншүүдтэй зөрчилдөх магадлалтай байна. Сексийн харьцаанд онцгой анхаарал хандуул. Амрагийн явдал илэрч, бөөн шуугиан, хэрүүл маргаан дэгдэж мэднэ. Хайртаи хүн чинь хардаж, сүүлдээ эрх чөлөөг тань хумихыг оролдох бололтой.


Загас (2/19-3/20)

Зөвхөн таатай оролдлогуудыг авчирах өдөр. Таны нэр алдар, тусгаар байдалд ямар ч аюул нүүрлэхгүй. Харин сул дорой байхгүйн тулд тайвшрах хэрэггүй. Тэглээ гээд хатуу дэглэм тогтоож өөрийн байр байдлыг харгис хэрцгийгээр ашиглах гэсний шаардлагагүй. Аливаад энгийнээр хандаж бай. Хүүхдүүдтэй харилцах өнгө аясаа өөрчил. Баярын өмнөх мэт сэтгэгдэлд өөрийгөө бүхэлд нь тушаа.