Хээлтэй малын 87.9 хувь нь төллөжээ

2015 оны 05 сарын 13

Говь-Алтай аймгийн хэмжээгээр өнөөдрийн байдлаар төллөх хээлтэгчийн 87.9 хувь буюу 805638 хээлтэгч мал төллөж, 799.2 мянган төл 99.2 хувиар бойжиж байна.

Мал төллөлт 77 хувьтай байна. Аймгийн дүнгээр 6438 төл, 4346 том мал зүй бусаар хорогдсон дүнтэй байна. Энэ хаврын тухайд төллөсөн малын жилбэ сайн байгаа ч ногоо гарахгүй салхи шуурга ихтэй бэлчээрийн өвс ургамал муудаж, усны хангалт нэлээд хүндрэлтэй байгаа ажээ.