Сүхбаатар аймагт махны үнэ нэмэгджээ

2015 оны 05 сарын 13

Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээс үзэхэд Баруун-Уртад хонь, үхэр, ямааны махны үнэ гуравдугаар сарынхаас 1500-2000  төгрөгөөр нэмэгдэж, ноолуурын үнэ  буурсан байна.  

Баруун-Урт суманд хонины мах кг нь 7250, үхрийн мах 8000, ямааны мах 6500 төгрөгөөр  худалдаж байна.  Харин Алтан тарианы 1 дүгээр гурил  кг нь 1250 төгрөг, элсэн чихэр 1630, цагаан будаа 2230, шингэн сүү 1500, бензин А80-1660, А92-1920, дизелийн түлш 1950 төгрөг, ямааны ноолуур кг нь  45000 төгрөгийн үнэтэй байна.