”Үнсгэлжин-2015” наадам болжээ

2015 оны 05 сарын 13

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.Сэнгээгийн нэрэмжит ЕББД сургуулийн 1-5-р ангийн сурагчдын дунд "Үнсгэлжин-2015" наадам зохион байгуулагдлаа.

Хоёр үе шаттай зохион байгуулагдсан уг наадмын 1-р шатанд 63 сурагч, 2-р шатанд 13 сурагч оролцож авьяас чадвар, авхаалж мэдлэгээрээ уралдсан байна. Уралдааны дүн гарахад наадмын гранпри шагналыг Б.Ариунаа хүртэж, 13 охин "Авъяаслаг охин" титмийн эзэд болжээ.

"Үнсгэлжин-2015" наадмыг тус сургуулийн захирал Л.Оюун ивээн тэтгэсэн байна. "Авъяас" хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй тус наадам нь хүүхдийн авъяас, чадварыг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ болж чадсанаараа онцлогтой ажээ.