Ямар моодны хувцсаар зуны улирлыг гоёх вэ?

2015 оны 05 сарын 13

Хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой нэгэн зүйл бол хувцасны түүх. Дэгжин загварлаг хувцас нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч ямар нэгэн өө сэвийг дарж харагдуулж чаддагаараа онцлог. Гэвч энэ нь санаандгүйгээр хэзээ нэгэн цагт тухайн үеийн түүх болон үлддэг. Аливаа хүн хувийн болон албан ажлаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд нь түүний хувцаслалт, гадаад төрх маш их үүрэг гүйцэтгэж байдаг. Жил ирэх тусам загварын ертөнцөд бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц содон өнгө төрх бүхий шинэлэг шийдлээр хийсэн загварлаг хувцас олноор бүтээгдэж байна. Тэдгээрээс аль моодыг нь хөөж, аль стилийн хувцсыг сонгон өмсөх нь хүн бүрийн өөрсдийн сонголт байдаг. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ улам үзэсгэлэнтэй хараг дуу- лахын тулд тэдний хувцасны сонголт үргэлж л өнгөлөг, загварлаг, шинэлэг, биед эвтэйхэн гайхалтай байж чаддаг. Урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүд чамин ганган, хээнцэр хувцсаар гоёж, гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг. Тэгвэл энэ зуны гоёл хийгээд ирээдүйд түүх болох шинэ загварын талаар танилцуулъя.

ЭНЭ ЗУНЫ ӨНГӨ
Хурц тод өнгийг дизайнерууд санал болгож байгаа аж. Гэгээлэг өнгөний тэсрэлт энэ зуны хамгийн дур булаам загварын чиг хандлага байх болно. Тухайлбал, нимбэгэн шар өнгө, жүрж мэт улбар, номин цэнхэр зэрэг зуны хурц тод неон өнгөнүүд энэ зуны гол өнгө байх бөгөөд таны эрч хүчтэй, зоригтой, шийдэмгий байдлыг илтгэх юм. Мөн энэ жилийн өнгөний сонголтод цэцгэн хээ нь хүч түрэн орж ирж байгаа бөгөөд байгалийн өнгөөрөө содон гоёлуудын нэг байх боллоо.

ХУВЦАСНЫ МАТЕРИАЛ
Энэ улиралд судалтай, цэцгэн хээтэй, наамал хээ угалз, гэрэлтдэг даавуугаар хийсэн торон материалтай хувцас зонхилж байна. Гэрэлтдэг материалаар хийсэн торон хувцас нь таныг ил задгай бус дэгжин цэмцгэр харагдуулах романтик байдлыг бий болгоно. Цэцгэн хээтэй материалаар хийсэн трико, даашинзаар гоёсон бүсгүй та илүү эмэгтэйлэг, хөгжилтэй, цоглог харагдана гэнэ шүү. Харин энэ жилийн судалнууд хэвшмэл бус, ерөнхий төрхийг эвдэж сонин байх аж.

НҮДНИЙ ШИЛ
Мууран нүдний шил энэ зуны бүсгүй таны гоёл байх болно. Эрвээхэй шил түрүү жилийн гангараа байсан бол арай өргөн тэгээд илүү зальтай, донжтой харагдах нүдний шил энэ зуны гангараа байх аж

ГУТАЛ
2015 оны зуны гутлын хувьд шөвгөр хоншоортой углааш, туфль брэнд болж байгаа бөгөөд шөвгөр хоншоор нь бүсгүй таны хөлийг илүү урт, цэгцтэй цэвэрхэн харагдуулдаг байна. ЭНЭ ЗУНЫ ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА Мэдээж юун түрүүн макси даашинзыг бүсгүйчүүд ихэвчлэн сонгох болжээ. Энэ нь урт юбка болон платье гэсэн үг. Мөн эртний Грек, Ромын хатдынх шиг энгэр задгай, сулавтар цамцыг гоёмсог бүс бүхий богино өмдтэй хослуулбал илүү зохимжтой харагдах гэнэ. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд богино даашинзыг бүстэй хослуулан өмсөх нь тохиромжтой.

Хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой нэгэн зүйл бол хувцасны түүх. Дэгжин загварлаг хувцас нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч ямар нэгэн өө сэвийг дарж харагдуулж чаддагаараа онцлог. Гэвч энэ нь санаандгүйгээр хэзээ нэгэн цагт тухайн үеийн түүх болон үлддэг. Аливаа хүн хувийн болон албан ажлаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд нь түүний хувцаслалт, гадаад төрх маш их үүрэг гүйцэтгэж байдаг. Жил ирэх тусам загварын ертөнцөд бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц содон өнгө төрх бүхий шинэлэг шийдлээр хийсэн загварлаг хувцас олноор бүтээгдэж байна. Тэдгээрээс аль моодыг нь хөөж, аль стилийн хувцсыг сонгон өмсөх нь хүн бүрийн өөрсдийн сонголт байдаг. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ улам үзэсгэлэнтэй хараг дуу- лахын тулд тэдний хувцасны сонголт үргэлж л өнгөлөг, загварлаг, шинэлэг, биед эвтэйхэн гайхалтай байж чаддаг. Урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүд чамин ганган, хээнцэр хувцсаар гоёж, гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг. Тэгвэл энэ зуны гоёл хийгээд ирээдүйд түүх болох шинэ загварын талаар танилцуулъя.

ЭНЭ ЗУНЫ ӨНГӨ
Хурц тод өнгийг дизайнерууд санал болгож байгаа аж. Гэгээлэг өнгөний тэсрэлт энэ зуны хамгийн дур булаам загварын чиг хандлага байх болно. Тухайлбал, нимбэгэн шар өнгө, жүрж мэт улбар, номин цэнхэр зэрэг зуны хурц тод неон өнгөнүүд энэ зуны гол өнгө байх бөгөөд таны эрч хүчтэй, зоригтой, шийдэмгий байдлыг илтгэх юм. Мөн энэ жилийн өнгөний сонголтод цэцгэн хээ нь хүч түрэн орж ирж байгаа бөгөөд байгалийн өнгөөрөө содон гоёлуудын нэг байх боллоо.

ХУВЦАСНЫ МАТЕРИАЛ
Энэ улиралд судалтай, цэцгэн хээтэй, наамал хээ угалз, гэрэлтдэг даавуугаар хийсэн торон материалтай хувцас зонхилж байна. Гэрэлтдэг материалаар хийсэн торон хувцас нь таныг ил задгай бус дэгжин цэмцгэр харагдуулах романтик байдлыг бий болгоно. Цэцгэн хээтэй материалаар хийсэн трико, даашинзаар гоёсон бүсгүй та илүү эмэгтэйлэг, хөгжилтэй, цоглог харагдана гэнэ шүү. Харин энэ жилийн судалнууд хэвшмэл бус, ерөнхий төрхийг эвдэж сонин байх аж.

НҮДНИЙ ШИЛ
Мууран нүдний шил энэ зуны бүсгүй таны гоёл байх болно. Эрвээхэй шил түрүү жилийн гангараа байсан бол арай өргөн тэгээд илүү зальтай, донжтой харагдах нүдний шил энэ зуны гангараа байх аж

ГУТАЛ
2013 оны зуны гутлын хувьд шөвгөр хоншоортой углааш, туфль брэнд болж байгаа бөгөөд шөвгөр хоншоор нь бүсгүй таны хөлийг илүү урт, цэгцтэй цэвэрхэн харагдуулдаг байна. ЭНЭ ЗУНЫ ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА Мэдээж юун түрүүн макси даашинзыг бүсгүйчүүд ихэвчлэн сонгох болжээ. Энэ нь урт юбка болон платье гэсэн үг. Мөн эртний Грек, Ромын хатдынх шиг энгэр задгай, сулавтар цамцыг гоёмсог бүс бүхий богино өмдтэй хослуулбал илүү зохимжтой харагдах гэнэ. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд богино даашинзыг бүстэй хослуулан өмсөх нь тохиромжтой. - See more at: http://www.unen.mn/content/24523.shtml#sthash.Bm2u4UY0.dpuf
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД