Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулах гэж байгааад болив

2015 оны 05 сарын 11

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол тулгуур бүс болсон Хатгал тосгоны иргэд гар урлалын бүтээгдэхүүнээ зарж борлуулан амьдралаа залгуулдаг иргэд юм.

Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотоодын аялагчид зориулсан бүтээгдэхүүнийг зөвхөн зуны 3 сард худалдан борлуулж ашиг олдог бөгөөд бусад саруудад бүтээгдэхүүнээ хийж урин дулааны цагийг хүлээдэг байна. Хатгалд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлвэл нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэх боловч тосгон ерөнхий төлөвлөгөөгүй, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй зэрэг нь хүндрэлтэй байдаг гэнэ.

Аймгийн орон нутгийн сангийн хөрөнгөөр Хатгалд аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулахаар төлөвлөсөн хэдий ч төсвийн хүндрэлтэй гэсэн шалтгаанаар төсөв нь буцаан татагджээ.