Цагааннуурын худалдааны чөлөөт бүс ашиглалтад орно

2015 оны 05 сарын 11

Баян-Өлгий аймгийн  Цагааннуурын худалдааны чөлөөт бүс ирэх сарын эхнээс үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ. Энэ бүсэд хөрөнгө оруулалт хийж оролцохоор аймгаас 16 хүн, гадаадын гурван аж ахуйн нэгж санал ирүүлсэн байна.

Бүсийг зохицуулахаар аймгаас томилогдсон ажлын хэсгийн мэдээлсэнээр бүсийн захиргаа байрлах албаны байр, агуулах, хамгаалалтын хашлага зэрэг байгууламжууд бэлэн байна. Хуучин дамжлага баазын үед барьж байгуулсан заримд нь засвар тохижуулалт хийхээр яамнаас тавин сая төгрөгийн хөрөнгө олгосон тул өнөө маргааш хийж эхлэх гэж байна.

Харин гаалийн болон мэргэжлийн хяналтын байцаагч, харуул хамгаалалтын цэрэг цагдаагийн цөөнгүй орон тоо шаардагдах тул эдийн засгийн өнөөгийн нөхцөлд уг асуудлыг шийдэх явдал амаргүй болоод байх шиг байна.