”Бүжгийн ертөнц-2015” хүүхдийн урлагийн наадам боллоо

2015 оны 05 сарын 11

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд "Бүжгийн ертөнц-2015" хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд Хушаат сумын бяцхан бүжигчид оролцоод богц дүүрэн медальтай иржээ.

“Бүжгийн ертөнц-2015" хүүхдийн урлагийн наадамд тус сумын "Яргуй" цэцэрлэгийн бэлтгэл болон ахлах бүлгийн нийт 33 хүүхэд оролцжээ. Уралдааны 4-5 насны ардын бүжгийн төрөлд "Олон ястан" бүжгээр "Хушаатын үрс" хамтлаг тэргүүн байр эзэлж алтан медаль, мөн насны ангилалд зохиомжит бүжгийн төрөлд "Болор-3" хамтлаг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртжээ. Мөн 2-3 насны зохиомжит бүжгийн төрөлд "Шигтгээ" хамтлаг "Цэрэг", "Катюша" бүжгээр 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн бол ЕББДС-ийн 5-8-р ангийн ардын бүжгийн төрөлд 6-а ангийн сурагч Б.Энхмаа "Жудар" бүжгээр 3-р байр эзэлж хүрэл медаль, 5а ангийн сурагч Ж.Ганчимэг "Баяд" бүжгээр амжилттай оролцсон байна.