Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцана

2015 оны 05 сарын 11

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран тавдугаар сарын 12-ны өдрийн 12 цагт Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулна.

Төрийн ордонд болох тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч оролцож, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавина. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр нар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнууд, Ирээдүйн өв сангийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Канадын элчин сайдын яамны төлөөлөгчид, бодлогын шинжээчид, судлаачид болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.242 ”Баялагийн хараал” гэх тодорхойлолтоор Монгол улсын хөгжил нь мөхөл рүүгээ тэмүүлэхгүй гэж найдахадбаталга а байна уу? Нобелийн шагналт Жозеф Штиглитц баялгийг хараал болгодог зургаан эрэсдэл байдгийг Монголын төрийн бодлого хэрхэн хамгаалж байгаа бол энэ талаар тодрхой дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай .Г.Доёд