Монголчуудыг ”Хөсөгтөн- хамтлагт санал өгөхийг уриалж байна

2015 оны 05 сарын 11

“Asias Got Talent”шоуны сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр орой боллоо.

Тус шоунд улсаа төлөөлөн оролцсон ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9 оролцогчоор шалгараад буй. Тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-нийг хүртэл явагдах бөгөөд эцсийн дүн тавдугаар сарын 14-нд гарах юм. Тиймээс элэг нэгт Монголчууд та бүхэн саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.  

Доорх зааврын дагуу орж “Хөсөгтөн” хамтлагт саналаа өгөн дэмжих боломжтой.

1.Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT12 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/

2. Фэйсбүүкийн AsiasGotTalent -н хуудсан дээрх апплекэйшнийг ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай. 


3. Та ухаалаг утастай бол "Asia”s Got Talent" гэсэн апплекэйшнийг утсандаа суулган Khusugtun гэж сонгоод саналаа өгөх юм. Эсвэл https://fbvotenow.asiasgottalent.tv/ энэ хаягаар өгөөрэй. Ингэхдээ зурган дээр хоёр удаа дарж, асуултад OK гэж хариулах ёстой.

Шилдэг 9 хамтлагийн хамтарсан Гала тоглолт энэ сарын 14-нд болох юм. Энэ үеэр ялагчийг зарлах аж. Тэмцээний ялагч  100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болно.