Худгуудын ус бохирдолттой гэсэн дүгнэлт гарчээ

2015 оны 05 сарын 11

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын оршин суугчдын энгийн худгуудын ус бохирдолттой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна.

Учир нь оршин суугчдын тоо хэт өссөн, бие засах газар, бохир усны цооног зэрэг нь ойр байрласан, эдгээр худагнуудын хамгаалалт найдвартай бус, элэгдсэн байна. Нэн ялангуяа дөрөвдүгээр багийн оршин суугчдын худгийн усанд хүний эрүүл мэндэд аюултай химийн бодисны хэмжээ хэтэрсэн гэнэ. Тэгвэл үүний шалтгаан нь эдгээр айлуудад ойрхон байрлалтай бохир усны цэвэрлэгээний станц эрүүл ахуйн шаардлагыг хангахаа байснаас болж байгаа юм байна. Станцын тоног төхөөрөмж ажиллагаагүй болсоноор энэ станц дээр ирсэн бохир ус газар доор шингэдэг юм байна. Газар доор шингээд ч холддоггүй, хаяанд нь байгаа Ховд голд цутгана, улмаар 500 км урсдаг энэ голын сав газрыг бохирдуулж байгаа гэсэн үг. Шинэ станц барина гэвэл 6,4 тэрбум, зөвхөн зураг төсөлд нь 73 сая төгрөгийн зардал гарах юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД