Түр оршин сууж байгаа иргэдийн харъяалалын асуудлыг шийдвэрлэнэ

2015 оны 05 сарын 08

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 127 мянга орчим иргэд оршин суудаг бөгөөд түр оршин сууж байгаа иргэдийн харъяалалын асуудлыг шийдвэрлэх саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Эрүүл мэндийн газар, Мөрөн сумын засаг даргын тамгын газраас хамтран хүргүүлэх гэнэ.

Мөрөн сумын хэмжээнд хүн амын нягтаршил нэмэгдэж сургууль цэцэрлэг эмнэлгийн ачаалал өсөхийн хэрээр түр оршин суугчдыг цэгцлэх шаардлага тулгарч байна. Одоогийн байдлаар түр оршин суугчдын хүүхдүүд цэцэрлэгүүдийн хамрагдалтын 60 хувийг эзэлж байгаа нь харьяаллаараа хамрагдах ёстой хүүхдүүдийг хамрагдах боломжгүй болгож байна гэж үзэж байгаа гэнэ.

Мөрөн суманд амьдарч байгаа түр оршин суугчдын хүүхдүүдийг зөвхөн “Ирээдүй” сургуульд суралцуулах эрүүл мэндийн үйлчилгээг тусгайлан гаргасан өрхийн эмнэлгээр дамжуулан хүргэх гэсэн саналыг холбогдох байгууллагуудаас хүргүүлэн хэлэлцүүлэх гэж байгаа ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД