”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” маргааш болно

2015 оны 05 сарын 08

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр тохиож байна. Тавдугаар сарын 9-нд Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлнэ.

БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцсөнөөр энэ хавар тарьсан модоо намар хатааж хаяхгүйн тулд шинээр тарьсан модонд бар код олгож, цахим бүртгэл хийх юм байна. Уг цахим, ухаалаг бүртгэл дээр анх тарьсан болон хөрөнгө оруулсан хүн, байгууллагын нэр, арчилгаа, усалгааг хэн хийсэн, ямар бордоо хэрэглэсэн, яаж ургаж байгаа явцыг бичиж бүртгэх гэнэ. Ингэснээр мод тарьсан иргэн, байгууллага бүр цахимаар ургалтын явц байдалтай нь танилцаж боломжтой хэмээн албаныхан үзэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд эл өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос тарих бөгөөд үүнд бар код олгох аж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.88 Та юу гэж бодож байна ...Энгийн хvмvvcтэтгэвэрийн хэн яах юм бэ?
202.179.20.88 өөрийн харьяа дүүргээс чинь бүртгэж коджуулна
  • 2015 оны 05 сарын 08