Нөхөрлөл, хоршооллыг дэмжин ажиллаж байна

2015 оны 05 сарын 07

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 4100 гаруй хүн амтай бөгөөд иргэдээ ажилтай орлоготой болгох зорилгоор нөхөрлөл, хоршооллыг дэмжин ажиллаж 36 нөхөрлөл хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөдөө орон нутагт тулгамддаг асуудлын нэг бол ажилгүйдэл. Харин ажилгүйдэл их байхын хэмжээгээр архидалт газар авсаар байгаа энэ үед Бүрэнтогтох сумын иргэд “Архигүй орчинд амар тайван амьдарцгаая” сэдэвт 3 сарын  аяныг зохион байгуулж байна. Мөн иргэдээ ажилтай орлоготой болгох үүднээс аль болох хамтарч бүлэг хоршоо болгох чиглэлийг түлхүү дэмжин ажиллаж 36 хоршоо, нөхөрлөл байгуулагдан ногоо тариалах, малын түүхий эд боловсруулах, ойжуулах чиглэлээр голчлон ажиллаж байгаа ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД