Орчноо тохижуулах, мод зулэг суулгах, бүтээлч ажил хийх уралдаан зарлав

2015 оны 05 сарын 07

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газраас  90 жилийн ойгоо угтаж албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүдийн дунд орчноо тохижуулах, мод зулэг суулгах, бүтээлч ажил хийх  уралдаан зарлажээ.

    Сумын төвдөө “90 жил” гэсэн үсэг бүхий цамхаг босгох, хавтан хийж явган хүний зам тавих, гудамжны гэрэлтүүлэг суурилуулах, ногоон байгууламж бий болгох, гэр хорооллын хашаа гудамжийг цэгцлэх, хаус хороолол байгуулах зэрэг бүтээн байгуулалтын олон ажлыг  эхлээд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД