“Сүүтэй монгол” аян зохион байгуулна

2015 оны 05 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Сүүтэй монгол” аяныг Булган аймагт зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо.

Энэхүү ажлын хэсэгт аймгийн засаг даргын орлогч Д.Чимгээгээр ахлуулсан Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Ц.Бүрэнтуяа, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Бат – Амгалан,  АЗДТГ – ын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Бадамсүрэн, АЗДТГ – ын үйлдвэрлэл худалдаа хариуцсан мэргэжилтэн Ч.Оюун – Эрдэнэчимэг, ЭМГ – ын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхзул, Монголын хүнсчдийн холбооны салбар зөвлөлийн дарга Ч.Лхагва нар томилогдон ажлын төлөвлөгөөгөө батлан төсвөө гаргуулахаар боллоо.

АЗДТГ–ын дэргэдэх зөвлөлийн хуралд 2 сая 100 мянган төгрөгийн төсөв гаргуулахаар өргөн барьсан боловч 500 мянган төгрөг л баталлаа. Удахгүй энэхүү аяны нээлтийг хийхээр төлөвлөөд байна.