Монголбанк 69.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа

2015 оны 05 сарын 06

Монголбанк нэг долоо хоногтой 69.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Ингэснээр  нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 268.4 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.

Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД