Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна

2015 оны 05 сарын 06

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг  цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна. Цахим хаягийг 2015 оны 04-р сарын 30-наас эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг утсаар болон цахимаар эргэн мэдээллэх юм. Түүнчлэн 310005, 76111005 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг давхар  авч байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.116.2 1-р эмнэлгийн ард байдаг Шүүх эмнэлгийн шарил хадгалах байрны гадаах зам дэндүү их мөсөн бүрхүүлтэй маш их гулгаатай байна. 11-р сарын 20-д хүнээ авахаар очиход маш их хүндрэлтэй байсан. Уй гашуудалтай хүмүүс хүнээ өргөөд гальтарч унах гээд... хэлэх ч үг алгаа. Тэр хавийн байгууллагууд арай дэндүү байнаа. Үүндээ даруйхан арга хэмжээ аваачээ
103.9.90.130 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол, Хангай хотхоны ойр орчмын зам ялангуяа ерөнхий боловсролын 105 дугаар сургууль, 216 дугаар цэцэрлэг орчмын зам мөстөж их хэмжээний халтиргаа үүссэн бөгөөд явган зрчигч зам хөндлөн гарах, тээврийн хэрэгсэлд бууж, суухад хүндрэлтэй байна.
203.91.115.41 13 хороолол Баянзүрх хүнсний захын голын зам мөн урд иад байрладаг захынх нь баруун талын машин зам мөсөн зам байна өнөөдрийг хүртэл та бүхэн арга хэмжээ авч өгнө үү