Эшли Янг ”Манчестер Юнайтед” хийсэн гэрээгээ сунгана

2015 оны 05 сарын 06

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын хагас хамгаалагч Эшли Янг энэ улирлын дараагаар багтайгаа гэрээгээ сунгахаар болсон байна. Тэрбээр дахин гурван жилийг "Олд Траффорд"-д өнгөрүүлэх бөгөөд цалингийн хувьд өмнөх гэрээнд тусгагдсан 120 мянган фунтын цалин хэвээр байх гэнэ. Гэхдээ гоол болон дамжуулалтын бонус шагнал нэмэгдэх юм байна.

29 настай Англи хагас хамгаалагчийн хувьд энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд түүний энэхүү сайн тоглолт Их Британийн хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэтэй наймаа болж, "Улаан чөтгөрүүд"-ийн эгнээнд нэгдсэн Анхель Ди Мариаг сэлгээнд суулгахад хүргээд байгаа билээ. Тэрбээр энэ улирлын Премьер лигийн 23 тоглолтод оролцож, хоёр гоол, гурван гоолын дамжуулалт өгөөд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД