Бага ангийн багш нарын анхдугаар зөвлөлгөөн болов

2015 оны 05 сарын 06

Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зорилго бүхий аймгийн бага ангийн багш нарын анхдугаар зөвлөлгөөн саяхан боллоо.

Энэхүү зөвлөлгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөтөл хотын ЕББДСургуультай хамтран зохион байгуулсан юм. Зөвлөлгөөнд сайжруулсан 6 хичээл, хоёр үйл ажиллагааны цагийн хэлэлцүүлэгтэй хичээл явагдаж, багш нарын туршлагыг харуулсан илтгэлүүд тавигдсан байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд сэтгэж, өөрсдөө их зүйлийг хийж бүтээдэг болсон гэнэ. Тухайлбал үндэсний хээ хуар оёх, хатгах, зурах, сийлэх, хайчлах, наах, сүлжих гэх мэт. Түүнчлэн хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх арга ажиллагаа сайжирч хүүхдүүд бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, далд авьяасаа ил гаргах үйл ажиллагаанд суралцаж буй аж. Зөвлөлгөөний үеэр сургууль бүр багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, хичээлээс гадуурх үйл ажиллагааны үзүүлэх тоглолтуудыг тоглож, харилцан туршлагаа солилцжээ.