“Идэр Хурд” бага гурван насны хаврын уралдаан болов

2015 оны 05 сарын 06

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хүлэг” Морин спорт уяаччдын холбооноос “Идэр Хурд” бага гурван насны хаврын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдааны хязаалан насанд Дархан-Уул аймгийн уяач Д.Чүлтэмбатын Хүрэн түрүүлж, Баянгол сумын уяач П.Баярын Хүрэн аман хүзүүджээ. Харин шүдлэнгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач И.Эрдэнийн Хүрэн манлайлж, Баянгол сумын уяач Ц.Зундуйн Хонгор аман хүзүүнд, дааганы уралдаанд Баянгол сумын уяач М.Амарзаяагийн Халтар түрүүлж, Баянгол сумын уяач П.Баярын Хээр даага аман хүзүүнд давхисан байна.

Уралдааны хамгийн үзүүштэй зүйл бол баян ходоодны даага байдаг. Баянгол сумын уяач Нэргүйн Хул даага идэр хурд уралдааны баян ходоодоор тодорчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД