Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ маргааш эхэлнэ

2015 оны 05 сарын 05

Катарын Доха хотноо маргааш чөлөөт бөхийн Ази тивийн АШТ эхэлнэ. Доха хотыг зорьсон шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар визийн зөрчлийн улмаас Дубайн хилээс буцаж ирэхээс аргагүй байдалд хүрсэн юм. Тиймээс энэ удаагийн тивийн АШТ-д Монгол Улс бүтэн багаар тэмцээнд орохгүй боллоо.

Харин Э.Бэхбаяр (57 кг), Б.Номин (61), Г.Мандахнаран (65), Г.Идэрхүү (70), П.Өсөхбаатар (86) нар барилдах юм. Тус тэмцээнд Иран, Япон,  Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг орны эрэгтэйчүүдийн хүчтэй багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД