Америк доллар 1960-1964 төгрөгтэй тэнцэж байна

2015 оны 05 сарын 05

Монголбанкны өчигдөр оройны хаалтын албан ханшаар америк доллар  1958 төгрөг байсан бол өнөөдөр арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд 1960-1964 төгрөгтэй тэнцэж байна.

Тодруулбал, "Сүүлийн сар гаруйн хугацаанд америк долларын ханш тогтвортой байгаа юм. Валютын нөөц хангалтгүй, хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй хэвээрээ байна. Тэгвэл ханшийн энэ тогтвортой байдал нь дотоодын үйлдвэрлэл бага зэрэг өссөн, мөн иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой" гэж эдийн засагч А.Өнөржаргал ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД