Нацү башёд манай 26 бөх таван зиндаанд барилдана

2015 оны 05 сарын 05

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё ирэх ням гарагт Токио хотноо эхлэнэ. Нацү башёд манай 26 бөх таван зиндаанд барилдахаар эрэмблэгджээ. Тодруулбал, дээд зиндаанд 10, жюүрёод зургаа, макүшитад долоо, санданмэд хоёр, жонидан зиндаанд нэг бөх зодоглох юм.

Өнгөрөгч сарын башёд 34 дэх түрүүгээ хүртсэн Мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зүүн, Гавьяат тамирчин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Гуравдугаар сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зүүний дагавар магнайгаас босч барилдана. 

Башёгийн бас нэг онцлог нь сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд 14-ээс дээш давбал озэки цол олгох болзол өгчээ. Мөн сүмогийн үлэмж биет Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтойгоор, ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням барууны 14-өөс барилдах юм.

Макүүчи зиндаа

-Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
-Ёкозүна Хаүмафүжи Д.Бямбадорж
-Ёкозүна Какүрюү М.Ананд
-Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
-Комүсүби Ичиножёо А.Ичинноров
-Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил
-Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар
-Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн
-Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням
-Маэгашира 16 Таканоива А.Баасандорж

Жюүрёо зиндаа

-Зүүн 1 Токитэнкү А.Хүчитбаатар
-Баруун 1 Сэйро А.Өнөболд 
-Зүүн 3 Асасэкирюү Б.Дашням
-Баруун 6 Шёотэнро Д.Нямсүрэн
-Зүүн 9 Кагамио Б.Нанжид

Макүшита зиндаа

-Зүүн 4 Сакигакэ Я.Баттүшиг
-Баруун 12 Азүмарюү С.Тодбилэг
-Зүүн 14 Гочозан Д.Ууганбаатар
-Зүүн 18 Дайшохо Ч.Шижирбаяр
-Баруун 20 Чиёшома Г.Мөнхсайхан
-Зүүн 21 Рюүонами У.Баттөгс
-Баруун 58 Такакасүга Э.Энхманлай 

Санданмэ зиндаа

-Баруун 6 Дайонами Б.Ууганбаяр

-Зүүн 30 Аратоши Ц.Ванчигцэрэн

Жонидан

-Баруун 2 Садахикари Д.Наранцогт