Дэлхий орчмын тойрог замд робот аалзуудыг гаргана

2015 оны 05 сарын 05

АНУ-ын эрдэмтэд сансарт антенн, антенны сараалжин төмөр болон нарны зай угсарч, байрлуулах зорилгоор дэлхий орчмын тойрог замд робот аалзуудыг ойрын хоёр жилийн хугацаанд гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвд /НАСА/ болсон уг төслийг танилцуулах арга хэмжээний үеэр "Тезерс анлимитед" компанийн тэргүүн Роберт Хойт мэдэгджээ.

Түүний хэлснээр, гурван хэмжээст принтер болон бусад төхөөрөмж бүхий робот аалзууд нь дэлхийн гадаргуугаас сансарт хүргэх боломжтой бүтээцүүдээс 10  дахин, түүгээр ч барахгүй 100 дахин том байгууламжуудыг угсрах чадвартай ажээ.

Аалз хэлбэртэй роботууд нь хүн төрөлхтний хамгийн том мөрөөдөл болох Нарны аймгийг эзэмших, орчлон ертөнцөөр аялах мөрөөдлийг биелүүлэхэд тусалж чадна гэдэгт Хойт итэлтэй байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД