Хүн төрөлхтний өвөг дээдсийн хийсэн хамгийн эртний чулуун зэвсгийг олжээ

2015 оны 05 сарын 05

Одоогоос 3.3 сая жилийн тэртээх үед хамаарах хүн төрөлхтний өвөг дээдсийн хийсэн хамгийн эртний чулуун зэвсгийг судлаачид олжээ.

Хүн төрөлхтөн /Homosapiens/ үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс чулууг сийлэн янз бүрийн зэвсэг хэрэгсэл хийж байсныг хамгийн эртний гэгдэж байсан чулуун зэвсгээс 700 мянга гаруй жилээр илүү настай шинэ олдворууд харууллаа.

Чулуун зэвсэг элбэгтэй Этиопийн Гона гэдэг газраас олдсон 2.6 сая жилийн настай чулуун зэвсгүүдийг саяхныг хүртэл дэлхийн хамгийн эртний чулуун зэвсэг гэж үзэж байсан юм.

3.3 сая жилийн настай хамгийн эртний чулуун зэвсгийг Этиоптой хиллэдэг Кенийн Туркана голын орчмоос олжээ.