Нью-Йорк хотын дээгүүр нисдэг таваг нисч байжээ

2015 оны 05 сарын 05

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр АНУ-ын Нью-Йорк хотын дээгүүр нисч байсан нисдэг тавагны зургийг нэгэн жолооч авчээ.

Жолооч Андрес Моралес “New York Post” сонинд хэлэхдээ, “Би яг юу байсныг нь мэдэхгүй байна. Ямартай ч тэр зүйл "галзуу" хурдтай явж байсан” гэсэн байна.

Нүдээр харсан өөр нэг гэрч “Би галт бөмбөг явж байхыг харсан. Тэнгэрийн нэг захаас нөгөө зах руу нисэх онгоц гэмээргүй хэтэрхий хурдтай явж байсан” гэж ярьжээ.

Үл таних ийм биет 2011 онд яг энэ бүсийн дээгүүр мөн үзэгдэж байсан аж.