АДБХОБ-ны үүсгэн байгуулагч гишүүн орны нэгээр Монгол тодров

2015 оны 05 сарын 05

Энэ сарын 15-нд  Хятадын Сангийн яамны дэд сайд  Си ЯоБин  Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны үүсгэн байгуулагч гишүүн 57 орныг албан ёсоор зарлав. Монгол улс албан ёсоор тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орон болов.

Австри, Австрали, Азербайжан, Бангладеш, Бразил, Бруней, Камбож, Хятад, Дани, Египет, Франц, Финлянд, Гүрж, Герман, Исланд, Энэтхэг, Индонез, Иран, Израиль, Итали, Йордан, Казакстан, Өмнөд Солонгос , Кувейт, Киргызстан, Лаос, Люксембург, Малайз, Мальдив, Мальта, Монгол, Мянмар, Непал, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Оман, Пакистан, Филиппин, Польш, Португал, Катар, Орос, Саудын Араб, Сингапур, Өмнөд Африк, Испани, Шри-Ланка, Швед, Швейцарь, Тажикстан, Тайланд, Турк, Арабын Нэгдсэн Эмират улс, Их Британи, Узбекстан, Вьетнам нийт 57 улс албан ёсоор тус банкны үүсгэн байгуулагч гишүүн боллоо .
Хятадын Сангийн яамны дэд сайд  Си ЯоБин    хэлэхдээ, "Эдгээр 57 орноос 37 нь бүс нутгийн, 20 нь бүс нутгийн бус орнууд байна. АДБХОБ бол нээлттэй, хүртээмжтэй  олон талт хөгжлийн банк. Хэдийгээр үүсгэн байгуулагч орноор элсэх хугацаа дууссан боловч гишүүн элсүүлэх үйл явц цаашид  үргэлжлэх юм. Хятад улсаас  тус банкны анхны ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болоод  байна. Олон талт хөгжлийн банкуудын нийтлэг жишгийн дагуу АДБХОБ-ыг байгуулсны дараа  Сайд нарын түвшний хурал банкны  анхны ерөнхийлөгчийг  албан ёсоор томилох юм. АДБХОБ нь  нээлттэй, ил тод,  ач тустай байх зарчмын үндсэн дээр   банкны удирдах бүрэлдэхүүнийг сонгоно  гэжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД