Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер эхнэрийн хамт Монголд айлчлал хийж байна

2015 оны 05 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатарт  17.55 цагт газардлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарын албаны хүмүүс угтан авав.

Унгар Улсын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын захирал Ласло Сөке, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн газрын захирал Чаба Көрөши Гадаад хэргийн яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Текла Дөмөтөр нарын албаны хүмүүс багтжээ.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзалт хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД