Н.Жанцанноров өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2015 оны 05 сарын 05

Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров өөрийн уран бүтээлийн тоглолтоо ирэх сарын 7-нд үзэгчиддээ өргөн барина.

 Тэрбээр 1993 онд дуу, хөгжмийн шинэ бүтээлээс бүрдсэн тоглолт хийж байсан бол ийнхүү 22 жилийн дараа дахин толилуулах гэж байна.

Энэхүү тоглолт нь 90-ээд оны эхэн үеийн дуучид хэрхэн дуулж амилуулсан, орчин үеийн дуучид хэрхэн өвлөж байгаа, дуу, хөгжмийн сайн бүтээл хэрхэн үе дамжин уламжлагдаж, дуучид болон хөгжимчдийн чадавхи өсөн нэмэгдэж буйг  22 жилийн хөгжил, түүхээр харуулах юм.

Тоглолтод Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал буюу ҮДБЭЧ-ын оркестр, Морин хуурын чуулга, ХБК-ийн оркестр оролцоно.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлжээ. Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД