“Архивын тасаг”-ийг зориулалтын байртай болгожээ

2015 оны 05 сарын 05

Өвөрхангай аймгийн Архивын бичиг баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах үүднээс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дэргэдэх “Архивын тасаг”-ийг зориулалтын байртай болгож нүүлгэн шилжүүллээ.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт “Төрийн архив”-ыг зориулалтын байртай болгох зорилт тусгагдсаны дагуу орон нутгийн өмч борлуулсны  орлогын 150 сая төгрөгийн хөрөнгөөр “Монгол банк”-ны Өвөрхангай аймаг дахь салбарын хуучин барилгыг засварлан тохижуулж, архивын хадгалалт, хамгаалалт, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг сайжруулж байгаа юм.
тус тасагт 1922-2014 оны хоорондох байнга хадгалах хадагламжийн нэгж 34181, түр хадгалах хадагламжийн нэгж 10033 нийт 44214 хадгаламжийн нэгж, баримт материал хадгалагдаж байна. Архивын тасгаар өдөрт 15-20 иргэн тогтмол үйлчлүүлдэг ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД