“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг энэ сарын 25-нд зохион байгуулна

2015 оны 04 сарын 20

Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран энэ сарын 25-нд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулна.

Тус чуулга уулзалтаар "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг хэлэлцэхээс гадна хөрөнгө оруулалт, бүсийн хөгжлийн асуудалд төвлөрч ярилцах аж. Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд С.Цогтбаатар болон холбогдох албаны хүмүүс, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцох юм байна. Чуулга уулзалтын бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн эхний ээлжийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг өрнүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцолж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД