Дуучид ”Сэтгэлийн эгшиглэн”-нд нэгдэнэ

2015 оны 04 сарын 20

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат М.Энхцэцэг хэмээх бүсгүй нэн яаралтай Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болжээ.

Тиймээс рок поп, нийтийн дуучид, хошин урлагийнхан нэгдэж үзэгч олондоо тоглолтоо хүргэхээр боллоо. "Сэтгэлийн эгшиглэн" хэмээх тус тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, СТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, “Universe best songs-2010” наадмн Гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, ноён Бондгор, О.Анхбаяр, дуучин П.Баярцэнгэл,  Ж.Хишигсүрэн, "Харш", "Нисванис", "Lord", "Madness", "Мөрөөдлийн театр", "Fire", "Салхит хуур" морин хуурын хамтлаг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ.

Тоглолт энэ сарын 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД