Урлагийн суутнуудыг ”төрүүлдэг” Хөгжим бүжгийн коллеж

2015 оны 04 сарын 20

Төсөөлцгөөе. Амьдарлаас хөгжмийн аялгуу урсан одсон, бүр алга болчихсон. Хөгжим огт байхгүй. Гудамж, талбай, концертын их танхимууд, кино театрын дэлгэцнээс ямар ч хөг гарахгүй, үйл явдал зөвхөн яриагаар өрнөж, жолооч хүртэл машин дотроо байнга таг чиг байна. Төсөөлж байна уу. Наадам, цагаан сараар морин хуур, уртын дуу эгшиглэхгүй, Чингисийн талбайд найрал хөгжимгүйгээр цэргийн жагсаал явж байна гээд боддоо. Утгагүй санагдаж байгаа биз. Хөгжим бидний амьдралд ийм чухал, маш том орон зай эзэлдэг аж. Тэгвэл Монголд ганцхан байдаг урлагийн уурхайтай уншигч таныг уулзуулж, уурхайн ажил хэрхэн явдаг, энд Монголын баялаг хэрхэн бүтэж буйг харуулъя. Хөгжим бүжгийн коллеж гэх их айлын хаалгаар олонтаа орж гарч байса ч, халуун амьдрал нь хэрхэн өрнөж буйг сонирхон орж байгаа минь анхных юм. Уран сайхан зүйлээр ард түмний мэлмийд гэрэл нэмж, сонор мялааж, сэтгэл сэргээх Монголын гэгээ эндээс төрдөг юм билээ.


1937 онд Уран сайхны сургууль нэртэй үүдээ нээж, II дайны үеийн ороо бусгаа нийгэмд Монголын анхны урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй аж. Харин 1957 онд Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэйгээр европ, сонгодог хөгжмийн дэг болох одоогийн сургалтын системд шилжиж, хүүхдийг бүр багаас нь буюу зургаан настайгаас элсүүлж жинхэнэ урлагийн акул бэлтгэсээр хэдхэн жилийн дараа 80 жилийн ойгоо хийхээр төлөвлөж буй юм билээ. Анх дөрөв, тавхан багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо багш, ажилчид нийлээд 280 гаруй хүн, хичээлийн гурван байртай өнөр бүл болжээ. Энэ айлын хамгийн бага хүүхдүүд болох зургаан настнуудтай танилцуулахаар гурван давхар цагаан байр луу тус сургуулийн уран сайхны удирдагч С.Энхбулаг биднийг дагуулан орлоо.


Энэ байрны нэгдүгээр давхарт нь зургаан настнууд хичээллэдэг, харин хоёр, гуравдугаар давхарт орон нутгаас ирж ХБК-д суралцаж буй хүүхдүүд амьдардаг юм байна.

Бидний орсон эхний анги бол сонгодог хөгжмийн 2б анги байлаа. Дүрэмт хувцсаар ижилдэн суугаа ирээдүйн хөгжимчдийн нэг “Бид долоон настай, зургаан настай дүү нарын хичээл өдөр ордог юм” гэхэд цаанаас нэг нь “Тэд жаахан болохоор өглөө сэрээхгүй гээд өдөр оруулдаг гэсэн” гэж хүч нэмж байгаа нь хэчнээн хэвлүүхэн, хөөрхөн гээч. Тэд аль хэдийнэ нэг хамт олон ямар байх ёстойг ойлгочихсон санагдана. Ерөнхий боловсролын сургуульд ордог бүх хичээл энэ сургуульд ордог бөгөөд нэмэлт мэргэжлийн хичээл орно. Тиймээс тэд зургаан наснаасаа эхлэн цаг төлөвлөөд сурчихсан, өдрийг тун завгүй өнгөрүүлдэг мундгууд юм. “Хүүхдээ хөгжимчин болгоё хэмээн шийдсэн бол гар зүгшрэх үе буюу дөрвөөс зургаан насанд нь зааж сургавал илүү дөхөм байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ нотны хичээлийг давтуулахын тулд өөрсдөө мэдэж байх шаардлагатай учраас хичээлд нь хамт суух үе ч бий” хэмээн С.Энхбулаг ярилаа.


Түүнчлэн элсэлтийн шалгалтаар 400 хүүхэд шалгуулахад 20 сурагч л энэ сургуульд тэнцэж ордог гэхээр жинхэнэ шилдгүүд энд байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Харин бага ангидаа мэргэжлийн бус сургуульд сурчихаад энд сурахыг хүсвэл авьяасаа шалгуулаад орж болох аж. Хөгжим бүжгийн коллежийн сурагчид болон оюутнууд сурсан мэдсэн зүйлээ уран бүтээлээрээ байнга тайлагнаж багш нартаа шалгуулдаг бөгөөд нэг жилд 90 гаруй тоглолт тайзнаа толилуулдаг аж. Сургуулийн үүднээс эхлээд давхар бүрт тоглолтын зар өлгөөстэй нь үүнийг батлах нэг жишээ юм.


Харин дараагийн аялал маань дунд ангийнхнаар үргэлжиллээ. Энэ сургуулийн өглөөний ээлж найман цагаас эхэлдэг. Бид есөн цагийн үед очсон болохоор тэд мэргэжлийн хичээлдээ орчихсон тун завгүй байсан. Дунд ангиас эхлэн жинхэнэ боловсорсон хөгжимчин болох үе шат эхэлдэг аж. Нэг ангид 1-2 хүүхдэд багш хичээл заах бөгөөд нарийн мэдрэмж шаарддаг учраас бид хичээл үймүүлж, тэдний анхаарлыг сарниулхаас эмээж байлаа. Хүн мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хичээж зүтгэх ёстойг эндээс харж, Монголын ирээдүй хэрхэн бэлтгэгдэж байгааг хараад тэднээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.

Хичээлээ давтаж буй дунд ангийхан

Техник технологи, хичээлд хэрэглэх хөгжмийн зэмсэгийг 1960-аад онд Герман, Чех улсаас авчран шинэчилж байсан бөгөөд одоо хүртэл тэр үеийн хөгжмүүдээс энд хэрэглэж буй аж. “Хөгжим их үнэтэй учир улсаас тэр бүр шинэчлээд байх боломж байдаггүй байх, түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлсөн олон уран бүтээлч эдгээр хөгжмүүд дээр давтагдашгүй бүтээлийнхээ санааг олж, туурвиж байсан болохоор бид их бэлгэшээдэг. Хуучирсан ч гэсэн эдгээр хөгжмүүд бидний бахархал юм шүү” хэмээх багш нарын яриаг сонсоод хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж болдгийг илүүтэй ойлгож авсан юм.  Төр засаг харж зүгээр суух бус сэтгэл байвал амжилт хаяанд байдаг юм билээ. Үлгэр дууриалал авсан аяллын замд 2011 онд Орос улсад докторын зэрэг хамгаалж, төрөлх сургуульдаа багшаар ирсэн, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн багш Ш.Гульфайруз хичээл орж буйтай таарлаа. Тэрбээр, “Монголд сонгодог хөгжим цөөн хэдэн жилийн түүхтэй ч маш хурдацтай хөгжиж байна. Манай сургууль оюутан, сурагчдаа олон улсын тэмцээнд сорьж, туршлага судалж, бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж байгаа” хэмээсэн юм.


С.Энхбулаг: “Хөгжим бүжгийн коллеж ардын хөгжим, дуулаач, сонгодог хөгжим, бүжиг болон циркийн бүх төрлөөр жилд 35 гаруй мэргэжлийн ангид элсэлт авдаг бөгөөд ямар ч төлбөргүй байдаг. Харин ихэнх хүмүүс төлбөртэй гэж боддог юм билээ. Тиймдээ ч өндөр шалгуураар хүүхдүүдээ элсүүлж мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг” гэлээ.

Бид явсаар бүжгийн ангийн охид хичээлээ давтаж буйтай таарсан юм. Тэдний биеэ авч яваа байдал энгийн хүүхдээс тэс ондоо харагддаг юм билээ. Мэргэжлийн уран бүтээлчид болж, сургуулиа төгсөөд гарахад ажилгүй байхын зовлон үгүй гэнэ. Үндэсний дуу бүжийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, ХЦДБТ-ын бүжигчдийн дийлэнхийг нь бэлддэг аж. Бага наснаасаа эхлэн бэлтгэгдсэн уран бүтээлчдийг урлагийнхан ажилд авах гэж уралддаг гэсэн шүү.

Бүжгийн ангийнхан

Хамгийн сүүлд коллежийн оюутнууд хичээлээ хэрхэн хийж буйг сурвалжилхаар Засгийн Газраас гурван жилийн өмнө барьж өгсөн шинэ байр буюу хичээлийн төв байранд ирлээ. Оюутнуудад бие дааж суралцах танхим хэрэгтэй байдаг учраас зарим ангиа бие дааж суралцах кабинет болгон ашигладаг юм байна. Харин номын сан нь Монголд ганц гэж хэлж болно. “Урлагийн ховор нотны фонд, гар бичмэл, дуурийн зохиол эх хувиараа хадгалагддаг гэдгээрээ номын сан маань их онцлог” гэж номын санч Д.Цэцэгмаа ярилаа.

Дуулаачийн ангийн оюутнууд

1995 оноос С.Гончигсумлаа агсаны нэрэмжит болгосон Хөгжим бүжгийн коллежийн хамт олон консерватори гэсэн статустай болж олон улсын том сургуулиудад оюутан, сурагчдаа солилцоогоор явуулах зорилгоор Засгийн газарт санал хүргүүлээд буй аж. Энэ саналыг нааштайгаар хүлээж аваад, шийдээд өгчихвөл ч Монголын урлаг дэлхийг дагуулах цаг нэлээд урагшлах биз ээ.

Дэлхийд мэргэжлээрээ ажиллаж буй хөгжим бүжгийн коллежийнхныг газрын зураг дээр тэмдэглэжээ

Харин тун удахгүй УДЭТ-ын тайзнаа багш шавь нар хамтарч бие даасан дуурийн тоглолт хийх гэж байгаа юм билээ. Жинхэнэ урлагийн акулууд эндээс төрдөг аж. Хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн энэ хамт олон яах аргагүй бидний бахархал Монголын гэгээ билээ.

нийтлэсэн:Г.Оюунт

Гэрэл зургийг: Э.Харцага

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.191.133 Одоо л анзаарлаа гоё юмаа
197.211.61.35 Сайн уу,Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй юу? Ядуу / муу байгаа ч Хүмүүст зээл олгодог. Бид бизнесийн болон хувийн зээлийг урт, богино хугацаагаар сонгож хувь хүн, компаниудын хувьд бага хүүтэйгээр 2 хувийн хүүтэй зээл олгож байна. Бидний зээлийн программист хурдан бөгөөд найдвартай, өнөөдрийг өргөж, шуурхай хариултаа аваарай. Зээл сайн даатгалтай, 100% Баталгаат, хэрэглэгчид хамгийн их аюулгүй байдлыг хангана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу: (MAGRETJAMES321@GMAIL.COM).И- мэйл хаяг: (MAGRETJAMES321@GMAIL.COM)Но ён Magret James MD / Гүйцэтгэх захирал
197.210.29.182 20-45 насны эмэгтэйчүүд, эмч, сувилагч, эмч, жолооч, нягтлан бодох бүртгэлд шаардагдах ажил Энэтхэг, Денвер хотод ажилд ороход шаардагдах зардал, жилийн цалин нь $ 35,000 $, эмч / сувилагчийн цалин $ 55,000 Дээд зэрэглэлийн байр, Эрүүл мэнд, тээвэрлэлт, үндсэн хоол гэх мэт.Бид Виза Ажил эрхлэх зөвшөөрлийн нислэгийн тийзтэй танилцах болно ... Хүсэлт гаргахын тулд,Та өөрийн биеийн байцаалтын карт, таны гэрэл зураг, таны веб курс (CV) болон бүтэн зурганд сканнердсан хуулбарыг илгээнэ үү: bhavinspecialisthospital@gmail .comЭнэхүү санал дээр .. бүх баримт бичиг боловсруулагдаж , батламжилж бэлэн болвол урилгаар уригдах ба 10,000 долларын урьдчилгаа төлбөрт төлнө.Яаралтай өргөдөл гаргагч уу
202.179.26.253 Bolno oo
197.210.226.88 Сайн уу,Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийг 2% -ийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; oceanlenders05@gmail.com
166.88.193.208 Сайхан өдөрТаны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна...Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна,ярьж, танд туслах гэж болно. Та ядуу үхэх байх хэрэггүймөн чимээгүй, бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь2% нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал.Бид нэгтгэх зээл танд туслах гэж* Хувийн зээл* Бизнесийн зээл* Нүүр хуудас зээл* Нэгтгэх зээл* Машин Санхүү* € 2,000 хүртэл € 100,000.000 боломжтой Яаралтай саннь бидний хувьд jsemkffloaninvestment@gmail.co m Бүхний компани захиа холбоо барина уутанд туслах, эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно .. түүний нэг өдөр цалингарч нэг өдөр зөвшөөрөл .. зүгээр л 1 2 цаг. Үйлчлэлийн үед бидJeff Michael
103.23.51.2 conservatar bolno ider geed 5 jil bolloo icheechee haan baina ter hugjimiin ih surguuli geed urd olgoh paiz chin
103.23.51.2 conservatar bolno ider geed 5 jil bolloo icheechee haan baina ter hugjimiin ih surguuli geed urd olgoh paiz chin
103.229.122.187 Үнэхээр өөр цаанаа л өөр бдг шүү хүүхдүүд нь
197.210.226.35 Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2% -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг ID карт, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлага байхгүй Санал авах ба 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь аливаа валютын 10 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. Бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг.Манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих: dewiahmad.loanfirm@gmail.com
202.9.40.233 Хөгжим бүжгийн сургууь л Консерватор болон өрөгжих хамгийн боломжтой шүү дээ Соёл урлагийн сургууль бол зөвхөн соёлын ажилтнуудаа л бэлдтэгдэг дэлхий нийтийн хишиг байна шүү дээ Одоо яаралтай болох ёстой тэнд багшилж байх гадаадад бэлтгэгдсэн хөгжмийн зохиолч ,удирдаач хөгжимчидийн нас яваад байна шүү гэхдээ орсод 70 гарсан туршлагатай багш нар л ажиллаж байдаг юмдаа
202.179.27.87 Eeee mini saixan vr n bn shde
77.119.128.187 Hugjim Bujigiin kollege yag unen iig n helehed ene surguuli mergejiliin huwid bol yun SUIS yun ter Hugjumiin bagshiin kollege mergejiliin undur tuwshund huuhdiig belddeg! dotor n baisnii huwid sain medne! bi bas SUIS d baij uzsen tend zugeer uran saihan chid ochdog! HB iig tugssun huuhduud medeej bas Master studium hiih geed SUIS d surna daa! buh HB zaaj baisan yumiig ahiad zaadag iim l bn! nuhduu!
103.26.193.54 Одоо болоо шдээ Консерватори бологмоор юм ааө
182.160.32.173 Urlagiin jinhene akul ard tumen dundaas tordog yum, bur ter tusmaa ardiin negen uhaantai avyastai huuhduudees tordog yum. Shal t1 garchig ve
182.160.32.173 Yamar ch sudalgaa baihgui setgel hudluluur dugnelt hiideg setguulch baina. Bas niitleliinhee garchigiig mash muu onooj ugsun baina. Aliv ymiig dugnehdee olon talaas ni harj, sudlaj baij niitleh yostoi. Hedhen hunii ugeer, zovlogoogoor bish shuu. Zov talaas ni huleej avaarai. Bayarlalaa
103.57.93.37 Ene surguuliig tugssun hun jinhene mergejliin hun boldog.
103.57.93.37 Bi 1980 ond tugsuud UDBECHuulgad ajillaj bgaad hoisho surguulid yawsan.mergejil humuujil soyol tuluwshiluuruu huni dor oroogui shu.huniig uurchildug surguuli
122.201.22.174 Sain surguuli saikhan ch khamt olon 5 jil ene surguuliin bosgiig eleej yavna daa
112.72.13.220 konservatory baruund bol dund surguuli,,,,university of arts bol ih tom huree,,,mgliin hun am hed bilee.bid school buyu baga angia ih sain anhaarah heregtei..suuria martaad deeshee aviraad ur dun muu l boloh biz.yer n mash sain baga dund surguuli ,,bur tusdaa ih deed surguuliig songovol hugjih n hurdtai l baih bno doo yer n bol...bagsh shaviin syrgalt geed l ...jaahan huuhded zaah uur arga baril ,,oyuran hund zaah bur uur arga zui...master doctord zaah bas uur arga,,,tiimd bid buh syrgaltaa tusd n bailfah hamgiin zub garts baih bolovuu,,,
182.160.32.42 Hugjmiin undesnii ih surguuli bolgono geed ye yeiin saiduud amladag gesen. tegeed l yu ch shidegddegui yum gene lee.Shiideh yostoi, shiidej boloh yumiig shiideed uguhgui 10-aad jil bolj baigaa gesen shuu. Manai ajliin, bas hugjliin hurd neg iimerhuu l baih yumaa. Baigaa yumaa unelj, demjij, bas hugjuulj surmaar bn.
203.91.112.250 Нүдэнд харагдтал ойлгомжтой сайхан бичсэн сэтгүүлч Оюунтад баярлалаа. Ийм гайхамшигтай урлагийн сургуулийг дэмжин тэтгэж баймаар л санагдах юм даа...
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...сэтгүүлч оюунт сайн байна гоё бичсэн байнаааа нээрээ л консерватори болгочихвол дэлхийд урлагаараа гайхуулах цаг урагшилна
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...магтахгүй байхын аргагүйэээ ураа урааа урааа хөгжим бүжиг урагшааа
112.72.13.5 Та юу гэж бодож байна ...:”)
202.70.46.203 Хөгжим бүжгийн коллежийн салбар сургуулийг байгуулах хэрэгтэй санагддаг, би хүүхдээ оруулах гэсэн боловч орон тоо гүйцсэн гээд аваагүй, хөгжмийн боловсрол монголчуудыг өөрчлөнө дөө
202.70.46.203 Tiim shuu hugjim bujgiin kollej mongoliin urlagiig nuruunda uurch ywaa gants surguuli shuu. Tur zasag demjeed mash sain anhaarah heregte. Etssiin etsest mongoliig delhiid taniulah zuil bol urlag shuu dee.
202.70.38.29 Та юу гэж бодож байна ...zuv shvv zasgiin gazar demjih l heregtei
203.91.112.250 78 жилийн бахдам түүхт энэ их эрдмийн өргөөнөөс үе үеийн олон алдартан төрөн гарч Монголын урлагийг эртнээс эдүгээ хүртэл нуруун дээрээ үүрч яваа. Үүнтэй маргах хүн үгүй. Бид өөрсдийгөө дэлхийд таниулах хамгийн том гарч бол урлаг. Тиймээс энэ сургуулийг улс тэргүүн эгнээнд тавьж харж хандах хэрэгтэй.
202.131.234.242 Та юу гэж бодож байна ...Хөгжим бүжгийн хүүхдүүд цаанаа л өөр шүү