Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдааны дүн

2015 оны 03 сарын 31

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Харин Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, мөн 42.0 сая юанийг 319.69 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 191.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.