“Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг эхлүүлнэ

2015 оны 03 сарын 31

Засгийн газрын хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг баталжээ.

УИХ-ын тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэх болж, 2012 онд БНХАУ-ын Экспорт-Импорт банктай “Зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулжээ. Уг төслийн нэгдүгээр шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай аж. Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай хөрөнгийн 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 50 сая ам.долларын санхүүжилтийг ТОСК-иар  дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх болов.

“Шинэ яармаг” төслийн нэгдүгээр шат хэрэгжснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.162 Ene tosol bol luivar Jishee ni manai 8-r horoond Bayars konstraction gej bgaa Yamarch oron suuts barij bsan turshlagagui dansan tsaichihsan ene kompani chanartai barilga barina gesen batalgaa bna uu Ene meteer turshiltiin kompanii turshiltiin tuulai bolmoorgui bnaa