Хоригдож буй хүмүүст амьдралын төлөвлөгөө хийх аргачлал заажээ

2015 оны 03 сарын 31

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд өнөөдөр "Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих төсөл"-ийн хаалтын ажиллагаа боллоо. Хаалтын энэ ажиллагаанд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ш.Булган, Төслийн  "Каритас Чех Репаблик" байгууллага, хорих байгууллагын нөхөрлөл ТББ-ын удирдлагууд оролцов.

Мөн энэ үеэр төслийн зохицуулагч Ч.Уянга, Г.Пүрэвсүрэн, ажилтан Ч.Цэндсүрэн, Г.Золжаргалан нар танилцуулга хийж, ХЭҮК-ийн хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, ХСИС, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал Н.Гантулга, ШШГЕГ-ын Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн дарга Д.Ууганцэцэг, ШУТИС-ийн ийгмийн ухааны тэнхмийн профессор Т.Амаржаргал нар илтгэл тавьсан юм. Энэ төслийн ажиллагааг Кератис Чех Репаблик, Хорих байгуулагын нөхөрлөл ТББ хамтран ШШГЕГ-ын дэмжлэгтэйгээр 2012 оноос 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл нийгмийн эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалах, хорих доторх залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүхийн эсрэг хүнлэг бус харьцах явдлуудаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих зорилгыг амжилттай хэрэгжүүлж дуусчээ. ШУТИС. МУБИС-ийн багш нар, ШШГЕГ-ын мэргэжилтэн хуульчид хамтран "Хорих байгууллага дахь нийгмийн ажил" багц ном, гарын авлага, ажлын дэвтэр хэвлүүлэн хорих байгууллага, хүмүүжигчид, сургагч багш нарт тараасан байна. Сургалт зохион байгуулж нийгмийн ажилтан бэлтгэн 12 их ,дээд сургуульд хүлээлгэн өгчээ. Нийт 25 хорих ангийн 70 гаруй нийгмийн ажилтанд цуврал сургалтуудыг  ч зохион байгуулжээ. Ял эдэлж буй хоригдлуудын орчин нөхцлийг сайжруулж, улсын хэмжээнд байдаг хорих ангиудын барилгын хугацаа, эдэлгээнд судлагаа хийж, хоригдож буй хүмүүст амьдралын төлөвлөгөө хийх аргачлал зааж өгчээ. "Таны зөвлөгч" гарын авлага бэлтгэхэд 1519 ялтан, 166 хорихын албан хаагчаас бүлгийн ярилцлага, судлагаа авч, 24 хорих ангийн ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгуулснаа дээрх илтгэгчид тайлагналаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД