Монгол бөхийн өргөө ирэх сард ачаалалтай байна

2015 оны 03 сарын 31

Маргааш дөрөвдүгээр сар эхэлнэ. Ханш нээх хаврын эхний энэ сард Монгол бөхийн өргөөнд 10 томоохон барилдаан болох тов гарчээ.

Дөрөвдүгээр сарын 4-нд Монгол Улсын начин, гавьяат тамирчин Т.Артагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөх, 5-нд " Сонгино хайрхан уулын хишиг барилдаан"-д улс, аймгийн 256 бөх, 6-нд " Хан Хэнтийн аварга дэвжээ"-ний нэрэмжит сумын заануудын, 7-нд Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 224 бөх, 25-нд Нийслэлийн МАН-ын ойд зориулсан улс, аймгийн цолтой 224 бөх, 11-нд цэцрлэгийн насны 256 бөх, 12-нд 15-17 насны өсвөрийн 128 бөх, 18-19-нд улс, аймгийн алдар цолтой 1024 бөхийн барилдаанууд тус болно. Харин МҮБХ-ны 25 жилийн ойн барилдаан тусдаа болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД